Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 7:10 - Ариун Библи 2013

10 Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй. Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.

Gade chapit la Kopi




Хосеа 7:10
18 Referans Kwoze  

Израилийн бардамнал Өөрийнхөө эсрэг гэрчилнэ. Израиль, Ефраим хилэнцдээ бүдэрнэ. Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд Шүүгчдээ түймэрддэг. Бүх хаад нь унасан, Тэдний хэн нь ч Намайг эс дуудна.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Мунхгийг үр тариатай хамт нүдүүрээр ууранд нүдсэн ч нэмэр бага.


Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.


Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.


Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.


ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс аврах уу? Үхэл ээ, өргөс чинь хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ? Харцнаас минь өрөвдөл нууцлагдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite