Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 5:8 - Ариун Библи 2013

8 Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ. Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ. Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.

Gade chapit la Kopi




Хосеа 5:8
20 Referans Kwoze  

Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.


Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.


Бениамин аа, чиний ард түмний дунд чамайг дагаж, Ефраимаас амалек гаралтай хүмүүс бууж ирэв. Махираас жанжингууд, Зебулунаас бичээчийн таяг атгагчид бууж ирэв.


Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв.


хөвгүүдээс нь долоон хүнийг бидэнд тушааж өгөгтүн. Бид Гибеад ЭЗЭНий өмнө, ЭЗЭНий уулан дээр тэднийг дүүжлэн алах болно гэхэд хаан —Тэднийг та нарт өгөх болно гэв.


Израилийн бүх ахмад хамтдаа цугларан Рамад, Самуел уруу иржээ.


Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.


Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав.


Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite