Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 5:3 - Ариун Библи 2013

3 Ефраимыг Би мэднэ Израиль Надаас нуугдаж эс чадна. Ефраим аа, чи одоо завхайрсан, Израиль өөрийгөө бузарласан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй. Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.

Gade chapit la Kopi




Хосеа 5:3
24 Referans Kwoze  

“Газар дэлхийн бүх омогийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон тул Хилэнц бүрийн чинь төлөө Би та нарыг шийтгэнэ”


«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна.


Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд


Ефраимыг ярихад сүрдэж байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч Баалаар ялд унаж үхсэн.


Ефраим салхиар хооллон Дорнын салхийг үргэлж мөшгөж байна. Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөдөг.


Ефраим нүгэл үйлдэх гэж Тахилын ширээг олшруулсанд Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.


Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ.


Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.


Ефраим дарлагдан, шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэр хоосныг шийдэмгий дагажээ.


Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ. Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг Би тунхагласан.


ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.


Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.


Израилийн гэрт Би Жигшмээр зүйлийг харсан. Ефраимын садарлал тэнд байна, Израиль ч өөрийгөө бузарлав.


Цөлд, ган гачигтай газарт Би чамайг мэдэж байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite