Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 5:1 - Ариун Библи 2013

1 Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарал тавигтун! Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно. Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.

Gade chapit la Kopi




Хосеа 5:1
29 Referans Kwoze  

Бурхантай минь хамт Ефраим нь харуул, эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи бүх замууд дээр нь байж, Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна.


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


Сонсогтун үүнийг, шүүлтийг жигшиж, Чигч шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид ба Израилийн гэрийн захирагчид аа!


Дээрэмчид хүнийг отон хүлээдэг шиг Тахилч нар бүлэглэцгээдэг. Тэд Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд аймшигт булай хэрэг үйлддэг.


Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд —Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул.


“Тахилчид аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.”


Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нуранги болно. Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэй босох болно”


Бетел ээ, тийнхүү үлэмж хилэнцэт явдлын чинь төлөө Энэ зүйлс та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан Бүрэн устгагдах болно.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


“Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг.


Тэгээд би тийнхүү хэлэв. “Сонсогтун, Иаковын тэргүүлэгч нар, Израилийн гэрийн захирагчид аа!, Шүүлтийг та нар мэдэх ёсгүй гэж үү?


Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, Зүрхнийх нь үнхэлцгийг ярна. Тэнд Би эрслэн мэт тэднийг залгина. Зэрлэг араатан тэднийг тасчина.


Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойноос чинь унасан юм” гэж хэл.


Сонсогтун, ахмадууд аа, Чих тавигтун, газрын бүх суугчид аа! Ийм зүйл, та нарын үед ч Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?


Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг Сисерад мэдэгдсэнд


Тэгэхэд Самуел —Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.


Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсан билээ.


Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


Swiv nou:

Piblisite


Piblisite