Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 4:7 - Ариун Библи 2013

7 Олшрох тусмаа тэд Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би алдар цууг нь ичгүүрээр солино.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэд олшрох тусам, Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би тэдний яруу алдрыг ичгүүрээр солино.

Gade chapit la Kopi




Хосеа 4:7
15 Referans Kwoze  

Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ. Цадмагцаа зүрх нь бардам болжээ. Тиймээс тэд Намайг мартсан.


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.


“Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Тэд идэвч үл ханан Тэд биеэ үнэлэвч эс үржинэ. Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,


Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам дээр ирж, Асар их гутамшиг алдрын чинь дээр буух болно.


Дээрэмчид хүнийг отон хүлээдэг шиг Тахилч нар бүлэглэцгээдэг. Тэд Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд аймшигт булай хэрэг үйлддэг.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Эцэг өвгөдийн маань өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж ял дор байж, бидний хилэнцийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзлол мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийн адил орсон билээ.


Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс аврах уу? Үхэл ээ, өргөс чинь хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, хатгуур чинь хаана байна вэ? Харцнаас минь өрөвдөл нууцлагдана.


Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож, Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!


Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite