Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 4:5 - Ариун Библи 2013

5 Тиймээс чи өдрөөр бүдэрч, Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би эхийг чинь устгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би чиний эхийг устгана.

Gade chapit la Kopi




Хосеа 4:5
21 Referans Kwoze  

“Заргалд, эхтэйгээ заргалд. Учир нь тэрээр Миний эхнэр биш, Би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг. Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө Далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг Үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.


Эх чинь ихэд ичиж, Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.


Эш үзүүлэгчдийн тухайд, Зүрх минь миний дотор эмтэрч, Бүх яс минь чичирнэ. ЭЗЭНээс болон ариун үгсээс нь болж Би согтуу хүн мэт, Дарсанд дийлдсэн хүн мэт болов.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?


Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.


Израилийн бардамнал Өөрийнхөө эсрэг гэрчилнэ. Израиль, Ефраим хилэнцдээ бүдэрнэ. Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite