Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 2:9 - Ариун Библи 2013

9 Тиймээс цаг нь болоход Би үр тариагаа Улирал нь болоход Шинэ дарсаа эргүүлэн авна. Нүцгэнийг нь халхалж байсан Ноос, маалингаа Би бас буцааж авна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэгэхээр ургац хураах үед нь Би Өөрийн үр тариаг буцаан авч, улирал нь болоход Өөрийн шинэ дарсыг буцаах болно. Бас түүний нүцгэн биеийг халхлахаар өгөгдсөн Өөрийн ноос ба Өөрийн маалингыг Би авч явах болно.

Gade chapit la Kopi




Хосеа 2:9
15 Referans Kwoze  

Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн Анх мэндэлсэн өдрийнх шиг нь Түүнийг ил гаргана. Түүнийг цөл мэт, Хагссан газар мэт болгон цангааж ална.


Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, Тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингууд барих боловч тэндээ амьдрахгүй, Усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй.


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


Үтрэм, дарс шахуурга тэднийг тэжээхгүй, Шинэ дарс тэдэнд хүрэхгүй.


Учир нь салхийг тарьдаг тэд Шуурга хурааж авдаг. Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана. Хэрэв гаргах болвол Гаднынхан түүнийг нь залгина.


Учир нь умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.


Тэд хувцсыг чинь тайлж, үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг чинь булааж авна.


Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд бунхнуудыг чинь эвдэж, мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, хувцсыг чинь тайчин үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн шалдан орхино.


Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган хүнсний хангамжийг чинь хаслаа. Чамайг үзэн яддаг, булай явдлаас чинь ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаалаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite