Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 2:8 - Ариун Библи 2013

8 Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.

Gade chapit la Kopi




Хосеа 2:8
27 Referans Kwoze  

Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал Израиль харин таньдаггүй, улс олон минь ухаардаггүй.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.


Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.


Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.


Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, Загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь тэдний олз омог нь Эдгээр юмсаар арвин бөгөөд Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.


Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг.


Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг.


Тэд талбайд гарч усан үзмээ хураан шахаад баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны өргөөнд ороод идэж уун Абимелехийг хараацгаав.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Харин эцэг өвгөдөд чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.


Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр утлагыг минь бас тосыг минь тавьсан.


Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов.


Ефраимыг ярихад сүрдэж байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч Баалаар ялд унаж үхсэн.


Өө, Бурхан ЭЗЭН минь, Таны ариун нэрд зориулан Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас бөгөөд бүгд Таных билээ.


Тэрээр замыг минь таглаж Би нэвтрэн гарч чадахгүй болж, Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite