Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 2:10 - Ариун Библи 2013

10 Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөд хэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.

Gade chapit la Kopi




Хосеа 2:10
19 Referans Kwoze  

Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, бүх эзэмшлийг чинь булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний янхандлын нүцгэн бие, булай явдал ба янхандал чинь ч бас дэлгэгдэнэ.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмний дунд Ойн араатнуудын дундах арслан, Хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд Түүнээс аварч чадах хэн ч үгүй.


Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн Анх мэндэлсэн өдрийнх шиг нь Түүнийг ил гаргана. Түүнийг цөл мэт, Хагссан газар мэт болгон цангааж ална.


Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай. Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.


Бурханыг мартагч нар аа, ухаарагтун, Эс бөгөөс Би тасчин хаяна. Та нарыг аврах хүн үгүй.


Дээрэмчид хүнийг отон хүлээдэг шиг Тахилч нар бүлэглэцгээдэг. Тэд Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд аймшигт булай хэрэг үйлддэг.


Учир нь балмад эм Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун юмсыг хүртэл Баалд ашигласан байлаа.


Чи зарим хувцаснуудаа авч, өнгө бүрийн мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бий болгож, хийх ёсгүй, хойшид ч тохиолдохгүй тийм садар самууныг тэдэн дээр үйлдэв.


Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос, зөгийн балыг чи тэдний өмнө тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Ефраимыг ярихад сүрдэж байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч Баалаар ялд унаж үхсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite