Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 13:2 - Ариун Библи 2013

2 Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, өөрсдөдөө зориулан мөнгөөр цутгамал хөргүүдийг хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд дархдын гар урлал байх боловч Тэд тэдэнд “Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг” гэжээ.

Gade chapit la Kopi




Хосеа 13:2
33 Referans Kwoze  

Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг.


Гэсэн ч Баалд өвдөг сөгдөөгүй мөн тэдний ам түүнийг үнсээгүй долоон мянган хүнийг Би Израильд үлдээнэ гэж айлдав.


Мөнгө болон алтаар чимснээс цаашгүй, Ганхуузай хэмээн алхаар хадаж бэхэлсэн байдаг.


Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм.


Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Хотуудынх нь эсрэг илд эргэлдэж, Зөнч-тахилчдыг нь сөнөөж, Зөвлөгөөнөөсөө болж тэд цөлмөгдөнө.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Учир нь энэ Израилиас гарсан! Дархан үүнийг хийсэн болохоор Энэ нь Бурхан биш. Үнэхээр Самарийн тугал бутран эвдэрнэ.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Үүнийг санагтун, эрэлхэг байгтун. Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулагтун.


Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!


Амон өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий өмнө өөрийгөө дорд болгосонгүй, харин ч тэрээр ял зэмийг арвижуулсан юм.


тэдэнд —Та нар олзлогдогсдыг энд авчрах ёсгүй. Учир нь та нар бидний нүгэл, ял дээр нэмж бидэн дээр ЭЗЭНий өмнө ял зэм буулгах санаатай байна. Бидний ял хэдийнэ үлэмж их бөгөөд дүрэлзсэн уур хилэн Израилийн дээр байна гэцгээв.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Харагтун, нүгэлт хүмүүсийн үр удам аа, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Ефраим шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.


Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй, “Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв. Тэд хэдий хүртэл Зэмгүй цэвэр болох чадваргүй байх вэ?


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.


Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно.


Тэгвэл яагаад Иерусалимын энэ хүмүүс Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ? Тэд худал хуурмагийг түргэхэн барьж Эргэж буцахаас татгалздаг.


Тэднийг дуудах тусам тэд Надаас улам холдсон. Тэд Баалуудад тахил өргөсөөр, Шүтээнүүдэд утлага уугиулсаар байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite