Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 12:4 - Ариун Библи 2013

4 Тийм ээ, тэр тэнгэрэлчтэй барилдан дийлсэн. Тэрээр уйлан өршөөл гуйсан. Тэр Түүнийг Бетелд олоод Тэр тэнд бидэнтэй ярьсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон. Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан. Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.

Gade chapit la Kopi




Хосеа 12:4
18 Referans Kwoze  

“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Өөртэй нь Бурханы ярьсан тэр газрыг Бетел гэж Иаков нэрлэв.


Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Тэрээр далайг хуурай газар болгосон Тэд хөлөөрөө алхаж голыг гаталсан. Тэнд бид Түүнд баярлацгаав.


Тэрээр Иосефыг ерөөгөөд —Миний өвөг эцэг Абрахам, Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан, Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,


Иаков —Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн —Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.


Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа.


Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ.


Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.


Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх уруу нь цохив. Түүнтэй барилдаж байгаад Иаковын түнх ингэж мултарчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite