Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 11:5 - Ариун Библи 2013

5 Тэд Египет газар уруу эргэж эс явна. Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири тэдний хаан байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэд Египет газар уруу эргэж явахгүй. Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.

Gade chapit la Kopi




Хосеа 11:5
20 Referans Kwoze  

Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд сэвтэй нум мэт болжээ. Ноёд нь хэлнийхээ догшролоос болж илдэнд унана. Египет газарт тэдний тухай Доог тохуу их болох болно.


Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Тэр нь өөрөө алба гувчуур болж, Ассири уруу, Иареб хаанд аваачигдана. Ефраим ичгүүрт баригдан, Израиль зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.


Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно.


Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.


“Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана. Египет тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч, Майхнууд нь сундуугаар дүүрнэ.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээв. Харин тэр чамайг эдгээж, Шархыг чинь эмчилж чадахгүй.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлүүлэхээр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.


“Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч, Та нар галаас шүүрэгдсэн цуцал шиг байсан ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite