1 Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан Хүүгээ Египетээс дуудан гаргав.
1 Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан, Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.
Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.
Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН «Миний ууган хөвгүүн бол Израиль.
Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь, Ахорын хөндийг мөн Найдварын үүд болгож өгнө. Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг, Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.
Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.
“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,
Харин эш үзүүлэгчээр дамжуулан, Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж, Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.
Би дэргэдүүр чинь өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан. Цусан дундаа хэвтэж байхад чинь Би чамд “Амьдар,
Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.
Гэвч Египет газарт байх үеэс Би Бурхан ЭЗЭН чинь байсан. Товлогдсон найрын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.
Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.
“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ” Одоо Израиль хэлэг.
“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.
Бетел ээ, тийнхүү үлэмж хилэнцэт явдлын чинь төлөө Энэ зүйлс та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан Бүрэн устгагдах болно.
“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.
Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, Бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.
Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.
Бүх жигшүүр, янхандал дотроо чи нүцгэн шалдан, цусандаа тийчлэн байсан залуу насныхаа өдрүүдийг санаагүй.