Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 10:8 - Ариун Библи 2013

8 Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.

Gade chapit la Kopi




Хосеа 10:8
32 Referans Kwoze  

Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.


уулс ба хадуудад хандан —Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс ба Хурганы уур хилэнгээс далдлаач.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана. Египет тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч, Майхнууд нь сундуугаар дүүрнэ.


«Дан аа, чиний бурхан амьд!» мөн «Беершебагийн зам амьд!» хэмээн Самарийн ялаар тангараглагчид Унаад дахин өндийхгүй.”


Ард түмний минь нутаг, Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө, Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!


Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайвч яагаад ч олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.


Лахишийн оршин суугч аа, Морьдоо тэргэнд хөллөөрэй. Сионы охины нүгэл чамаас эхтэй юм. Учир нь Израилийн гэмт үйлдэл чамаас олдсон юм.


Энэ бүгд нь Иаковын гэмт үйлдэл, Израилийн гэрийн нүглээс болсон юм. Иаковын гэмт үйлдэл хэнээс вэ? Самариас биш үү? Иудагийн өндөр газрууд аль вэ? Иерусалим биш үү?


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Тэдний зүрх хуваагдсан. Тэд одоо буруугаа үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, Баганануудыг нь эвдэх болно.


Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ. Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Тэд уулсын оргил дээр тахил өргөн, Толгод дээр, сүүдэр нь тааламжтай тул Царс, улиас, теребинт моддын доор Утлага уугиулж байна. Тиймээс та нарын охид биеэ үнэлж, Бэрүүд чинь садарлаж байна.


Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор Сундуу бут, өргөст халгай ургаж, Цөөвөр чонын орогнох газар, Тэмээн хяруулын нутаг болно.


Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.


Түүнчлэн Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөгийн тухайд, тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг аль алийг нь нураан, мөргөлийн өндөрлөгийг шатааж, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Энэ явдал Иеробоамын гэрийг үндсээр нь таслан газрын хөрснөөс ул мөргүй арилгах гэм болов.


Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.


Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь буталж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.


Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.


Тэгэхээр харагтун, Би замыг нь сундуугаар шивээлж, Тэрээр жимээ олохгүй болтол нь Би түүнд хана босгоно.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэд тэндээ зогсжээ. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нуранги болно. Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэй босох болно”


Та нар ч мөн согтож, нуугдан, Дайснаас хоргодох газрыг хайх болно.


Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй, “Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв. Тэд хэдий хүртэл Зэмгүй цэвэр болох чадваргүй байх вэ?


Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг, Бет-еденээс очирт таяг баригчийг Би таслах болно. Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Swiv nou:

Piblisite


Piblisite