Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 10:2 - Ариун Библи 2013

2 Тэдний зүрх хуваагдсан. Тэд одоо буруугаа үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, Баганануудыг нь эвдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэдний зүрх нь итгэлгүй. Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой. ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж, ариун баганануудыг нь эвдэх болно.

Gade chapit la Kopi




Хосеа 10:2
24 Referans Kwoze  

Би та нарын сийлмэл хөргүүдийг, Та нарын дундаас баганануудыг чинь тастах болно. Тийнхүү та нар цаашид Гарынхаа бүтээлд мөргөхөө болино.


Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.


Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.


Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд, Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч Милкомоор бас тангараглагсад,


Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэв.


Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Ефраим өөрөө ард түмнүүдтэй хутгалдсан. Ефраим эргүүлээгүй бин болжээ.


Тэрээр бас Египет нутагт буй Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана» гэж хэл” хэмээн айлджээ.


Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхнүүдийг нь Тэр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно.


Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босоход, харагтун, Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Дагоны толгой ба хоёр сарвуу нь тасарч, босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв.


Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Гилеадад ёс бус юм байна уу? Үнэхээр тэд хоосон юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тахилын ширээнүүд нь Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.


Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал.


Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно.


Буруут нь хуурмаг хонжоо олно. Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ.


Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл.


Swiv nou:

Piblisite


Piblisite