Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 10:10 - Ариун Библи 2013

10 Хүссэн үедээ Би тэднийг гэсгээнэ. Тэд давхар гэмийнхээ төлөө хүлэгдэх үед Ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Хүссэн үедээ Би тэднийг жанчина. Тэд өөрсдийн хоёр гэмийн төлөө хүлэгдэх үед ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.

Gade chapit la Kopi




Хосеа 10:10
20 Referans Kwoze  

Ийнхүү уур минь гүйцэж, Би тэднээр хилэнгээ хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би зүтгэл дотроо айлдсаныг Намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно.


Ард түмэнд ямар байна, Тахилчид ч тийн байна. Тиймээс Би тэднийг Замуудынх нь төлөө шийтгэж, Үйлсийнх нь төлөө тэдэнд хариу төлөх болно.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.


Хэдийгээр тэд үндэстнүүдэд худалдагдсан ч Эдүгээ Би тэднийг цуглуулна. Хаад ноёдын дарлалаас болж Тэд тарчилж эхлэх болно.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдас тонуулд автуулна.


Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.


Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, хардалт минь чамаас салж, Би цаашид уурлахгүй тайтгарна.


харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагийг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд нүцгэн биеийг чинь бүхэлд нь харуулахын тулд нүцгэнийг чинь тэдэнд дэлгэх болно.


«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.


ЭЗЭН тунхаглаж байна. “Намайг орхисон чи арагшаа явсаар л байна. Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана. Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж, Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.


ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэд тэндээ зогсжээ. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв.


Чи зэрлэг үхрийг шан татуулахаар олсоор хүлж чадах уу? Тэр нь араас чинь дагаад хөндий газрыг хагалах уу?


Салхи тэднийг жигүүртээ ороож, Тахилуудаасаа тэд ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite