Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 10:1 - Ариун Библи 2013

1 Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Израиль бол саглагар усан үзмийн мод юм. Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг. Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв. Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.

Gade chapit la Kopi




Хосеа 10:1
24 Referans Kwoze  

Ефраим нүгэл үйлдэх гэж Тахилын ширээг олшруулсанд Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.


Гилеадад ёс бус юм байна уу? Үнэхээр тэд хоосон юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тахилын ширээнүүд нь Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.


Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг.


Өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд Чамайг аварч чадах юм бол тэд босоцгоог. Иуда, хотуудын чинь тоогоор чамд бурхад байдаг билээ.


Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.


Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.


Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, Усан үзмийн модных нь мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүчийг ч бас сэргээх болно.


Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ. Цадмагцаа зүрх нь бардам болжээ. Тиймээс тэд Намайг мартсан.


Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж, Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг. Чадварлаг урласан шүтээнүүд Дархчуудын гар урлал боловч Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн тугалуудыг үнсэг” гэцгээдэг.


Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон. Бүх хүч хөдөлмөр дотор минь Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.


Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ. Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ Би үүнийг мэдсэнгүй. Мөнгө, алтаараа өөрсдөдөө Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв. Харин тэд үүнийг Баалд хэрэглэсэн.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Олшрох тусмаа тэд Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би алдар цууг нь ичгүүрээр солино.


Тэр хулсан дунд үржил шимтэй байвч Дорнын салхи ирж, ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна. Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно. Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.


Учир нь, Өө Иуда, бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон ажээ.


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулсан Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түг түмдийн ЭЗЭН чиний эсрэг мууг тунхаглажээ.


Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite