5 Тэр өдөр Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална гэжээ.
5 Тэр өдөрт Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална хэмээжээ.
Дараа нь бүх мидианчууд, амалекчууд болон дорнын хөвгүүд нэгдэж Иордан голыг гатлаад Иезреелийн хөндийд хуарагнан буув.
Иосефын хөвгүүд —Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш. Гэсэн ч тэр хөндий тал газар болон Бет-шеан ба түүний суурингууд мөн Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр тэрэгтэй юм байна гэв.
Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.
Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд Хүчит эрс нь олзлогдож, Тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.
Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.
Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно
Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.
Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, баруун гараас чинь сумнуудыг чинь авч чулуудна.