Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 1:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад —Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.

Gade chapit la Kopi




Хосеа 1:2
24 Referans Kwoze  

ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.


ЭЗЭН, Мосед хандаж —Үзэгтүн, чи удахгүй эцэг өвгөдийнхөө хамт тавигдах болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа өндөлзөн босож, харийн бурхдын дунд садарлан Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Садарлалаа их зүйлд тооцоогүй тул газар нутгийг бузарлаж, чулуу, модтой тэр завхайрав.


Ийн тэд үйлсээрээ бузарлагдан Үйлдлээрээ садар самууныг хийжээ.


Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.


Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.


Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.


Ефраимыг Би мэднэ Израиль Надаас нуугдаж эс чадна. Ефраим аа, чи одоо завхайрсан, Израиль өөрийгөө бузарласан.


Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл.


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.


харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж бас чиний эцгийн гэр болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас,


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


“Би бузарлагдаагүй, би Баал бүрийн хойноос яваагүй” гэж Чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх замаа хараач! Юу хийснээ мэдэж ав, чи! Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,


Амрагуудаа мөшгөн дагавч Тэднийг тэр гүйцэхгүй. Тэднийг хайх боловч олохгүй. Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө буцаж очъё, Учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан» гэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite