Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 1:11 - Ариун Библи 2013

11 Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, өөрсдөдөө нэг удирдагчийг томилон, тэр газраас явах болно. Учир нь Иезреелийн өдөр нь агуу байх юм.

Gade chapit la Kopi




Хосеа 1:11
24 Referans Kwoze  

Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Хэрэв тэдний огоорол нь дэлхийн эвлэрэл бол хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу?


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.


Учир нь, Би Өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна.”


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Удирдагч нь тэдний нэг байх бөгөөд Захирагч нь тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад Над уруу тэр дөхөж ирнэ. Над уруу дөхөж ирэхээр Хэн амиараа аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, тэднийг сэргээн, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би ариун нэрийнхээ төлөө хартай байх болно.


Ах дүүстээ “Амми” гэж, эгч дүүстээ “Рухама” хэмээн хэл.


Swiv nou:

Piblisite


Piblisite