Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 1:10 - Ариун Библи 2013

10 Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо нь далайн элс мэт хэмжиж, тоолохын аргагүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” хэмээн тэдэнд хэлсэн газарт “Та нар амьд Бурханы хөвгүүд” хэмээн тэдэнд хэлэх болно.

Gade chapit la Kopi




Хосеа 1:10
26 Referans Kwoze  

Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.


Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.


Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, Өмнө зүгт «Бүү саатуулагтун, Хөвгүүдийг минь алс холоос, Охидыг минь газрын хязгаараас,


Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.


ЭЗЭН айлдсан нь —Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв.


Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


Тиймд мөн ганцаас, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолшгүй үй олон нь төржээ.


Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр удмыг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн билээ гэв.


Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ.


Үр удам чинь элс мэт, Хэвлээс чинь гарагчид Элсний ширхэг мэт болно. Нэрс нь оршихуйгаас минь Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй.”


Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм.


Абрахам биднийг үл мэдэн, Израиль биднийг танихгүй байвч Та Эцэг маань билээ. Аяа ЭЗЭН, Та Эцэг маань билээ. Эртнээс Таны нэр бол Аврагч.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ.


Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй.


Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгон тогтоосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite