Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хаггаи 2:6 - Ариун Библи 2013

6 гэж түг түмдийн ЭЗЭН ийн айлдав. “Тун удахгүй Би дахин нэг удаа тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсэрнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тун удахгүй дахин нэг удаа Би тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсрэх гэж байна.

Gade chapit la Kopi




Хаггаи 2:6
25 Referans Kwoze  

Учир нь тун удахгүй та нарын эсрэг хандсан зэвүүцэл минь дуусгавар болж, уур хилэн минь тэдний сүйрэл уруу чиглэнэ.


Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ.


ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр, газар доргино. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болой.


Өчүүхэн хугацааны дараа Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч, Үржил шимтэй талбай нь Ой хэмээн тооцогдоно.


“Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна.


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үтрэмтэй адил. Жаахан азнаад түүний ургац хураах цаг ирнэ” хэмээв.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.


Тун удахгүй буруутууд үгүй болно Чи түүний газрыг анхааралтай хайвч Тэр байхгүй байх болно.


Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд цогцсыг нь булшинд тавихыг зөвшөөрөхгүй.


Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, Баганануудыг нь ганхуулдаг.


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.


Би тэнгэрийг донсолгоно. Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.


«Үзэгтүн, Израилийн гэр ба Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


«Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би зүтгэл хийгээд дүрэлзэж буй хилэн дотроо тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite