Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хаггаи 2:2 - Ариун Библи 2013

2 Одоо Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа хийгээд үлдсэн ард түмэнд хэлэгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Одоо Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа болон үлдсэн ард түмэнд хэлэгтүн.

Gade chapit la Kopi




Хаггаи 2:2
7 Referans Kwoze  

Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.


Ингээд ЭЗЭН, Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сүнсийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сүнсийг, үлдсэн бүх ард түмний сүнсийг хөдөлгөлөө. Тэд ирж, өөрсдийн Бурхан түг түмдийн ЭЗЭНий өргөөн дээр ажиллав.


Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


Тэгээд Урим ба Туммимаас зөвлөн асуудаг тахилч гарахаас нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг нь захирагч тэдэнд хэлэв.


Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн нярав Митредатын хамгаалалтад авчирлаа. Тэрээр Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв.


Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.


Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагав. Ард түмэн ЭЗЭНээс эмээж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite