Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хаггаи 2:15 - Ариун Библи 2013

15 Харин одоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Харин одоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө,

Gade chapit la Kopi




Хаггаи 2:15
14 Referans Kwoze  

Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрийг хянагтун!


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун!


Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


“Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.


Бид өөрсдийгөө нягталсан бол шүүгдэхгүй байхсан.


Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Мутрынх нь ажлыг ч тунгааж эс бодно.


Мэргэн хэн боловч Эдгээр зүйлийг анхаарч, ЭЗЭНий хайр энэрлийг ойлгогтун!


түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан.


Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүнийг Би нэг нэгнийх нь эсрэг тавьсан юм.


Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite