Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хаггаи 1:8 - Ариун Библи 2013

8 Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна. —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна. —

Gade chapit la Kopi




Хаггаи 1:8
21 Referans Kwoze  

Дараа нь тэд чулуучид ба мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончуудад болон тирчүүдэд өгөв.


Нэр минь энд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгон ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх тэнд бүх өдрүүдэд байх болно.


Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдав.


ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.


“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, Хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.”


Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.


Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд тахилын ширээнд минь нийцэж Би сүр жавхлант гэрээ алдаршуулна.


дөрвөлжин чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны өргөөнөөс төлөгтүн!


Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун!


Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite