Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иуда 1:16 - Ариун Библи 2013

16 Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэд бол дургүйцэн бувтнагсад бөгөөд өө сэв хайн, хүсэл тачаалын хойноос явдаг юм. Тэдний ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.

Gade chapit la Kopi




Иуда 1:16
38 Referans Kwoze  

Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад,


Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ.


Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.


ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна.


Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё.


Юу гэвэл, тэд та нарт “Итгэл сүсэггүйн хүсэл тачаалаа даган явагч, элэглэн тохуурхагсад эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.


Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно.


Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя.


Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг Тэр өөрөө хохирсон ч Андгайлснаасаа үл няцна.


Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү.


бүгдийн дээр шүүлт явуулж, итгэл сүсэггүйн үйлсийг сүсэг бишрэлгүйгээр үйлдэгч бүрийг мөн Түүний эсрэг ярьсан итгэл сүсэггүй нүгэлтнүүдийн бүх хатуу үгсийг буруутгахын тулд юм” гэжээ.


Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл.


Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.


Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа гүнгэнэлдэхийг мэдээд, тэдэнд —Энэ та нарыг бүдрүүлчихэв үү?


Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж, Шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.


Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.


Тиймээс л чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аарон хэн болоод та нар түүний эсрэг гомдоллон гонгинолдоно вэ? гэлээ.


Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд


Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд эс байх нь юм.


Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.


Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж —


Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа.


фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь


Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн —Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд


Нүүр тал засах нь сайн юм биш Зүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий.


Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй.


Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.


Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.


Та нар майхан дотроо гомдоллож, “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египет нутгаас авчирсан байна.


Уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн, буцаж ирээд уг нутгийн талаар базаахгүй мэдээ авчирч даяар хотол түмнийг түүний эсрэг гомдоллон гонгинолдоход хүргэсэн хүмүүс


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.


Тэд элэглэж, Дарангуйллын талаар хорсолтой өгүүлж, Ихэмсгээр бас ярьцгаана.


Swiv nou:

Piblisite


Piblisite