Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иуда 1:12 - Ариун Библи 2013

12 Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Эдгээр хүмүүс бол та нарын хайрын зоогонд далдлагдсан бул чулуу бөгөөд айж эмээлгүйгээр та нартай хамт зооглон байхдаа өөрсдийгөө л борлуулдаг. Тэд бол салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан хоёр дахиа үхсэн үр жимсгүй намрын мод бөгөөд

Gade chapit la Kopi




Иуда 1:12
35 Referans Kwoze  

Харин Есүс хариуд нь —Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.


«Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр хонин сүрэг минь олз болж, хоньчин дутагдсан тул хонин сүрэг минь хээрийн бүх араатны идэш болоход Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээж, хонин сүргийг минь эс тэжээсэн» гэв. Тиймээс


Тэдний төгсгөл сүйрэл, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэдэг.


Бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй,


Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоос Хургүй үүл ба салхи мэт буюу.


Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.


Зарим нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хорчийн хатжээ.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа, Би тэднээс хонинуудаа шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ болино. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээнэ. Харин Би хонин сүргээ тэдний идэш болгохгүйн тулд амнаас нь аварна» гэв.


Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?


Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байв. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ.


Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна.


Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.


Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл,


Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ.


Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ.


Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ.


Сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах бөгөөд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?


Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, гөлөглөн гарах бүх нахиа нь гандах юм. Түүнийг үндсээр нь сугалахад ямар ч агуу хүч, олон хүн хэрэггүй байх болно.


Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж мөн Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан энэ өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Би үүнийг бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болгоно.


Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна.


Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ.


Харин чулуунуудыг нь салган байшинг хусаад, дахин шохойдсоны дараа уг толбо байшинд дахин гарч ирэх аваас


Түүний үндэснүүд чулуун овоог ороож, Тэндээ чулуун дунд үндэслэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite