Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 9:2 - Ариун Библи 2013

2 Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна.

Gade chapit la Kopi




Исаиа 9:2
22 Referans Kwoze  

Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.


Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.


Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.


Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.


Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно.


Зарим нь харанхуйд болон Үхлийн харанхуйд суусан агаад Зовлон зүдүүр, төмөр гинжний хоригдлууд юм.


Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ.


Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.


Тэднийг харанхуйгаас ба Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, Хүлээсийг нь таслав.


Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй.


Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг Галил, Иорданы нөгөө тал, тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно.


Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН.


Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!


“Тэд дайнаас олз олоод, түүнийгээ хувааж байгаа биш үү? Хүн бүрд нэг хоёр шивэгчнийг, бас Сисерад өнгө өнгийн хувцсан олз, олон өнгийн хатгамалт хувцсан олз бас миний хүзүүнд хоёр өнгийн алчуур олж байгаа бус уу?”


Би амар амгалан хэвтэж, унтах болно. Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite