Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 9:13 - Ариун Библи 2013

13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.

Gade chapit la Kopi




Исаиа 9:13
24 Referans Kwoze  

Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд сэвтэй нум мэт болжээ. Ноёд нь хэлнийхээ догшролоос болж илдэнд унана. Египет газарт тэдний тухай Доог тохуу их болох болно.


Тэд буруугаа мэдээд, Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь Би явна, байдаг газартаа буцна. Зовлон шаналал дундаа тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Шунал хэмээх хилэнцээс нь болж Би хилэгнэн түүнийг цохив. Би өөрийгөө нууж, уурлаж байлаа. Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Сүсэг бишрэлгүйчүүд Түүний эсрэг уур уцаар хураадаг. Тэрээр тэднийг хүлэх үед Тэд тусламж эрэн хашхирдаггүй.


Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд Шигшигч савраар шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Ард түмнээ Би устгана.


Хүний хүү, түүнд хэл. “Чи зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, хураар услагдаагүй газар юм.”


Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй.


“Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно.


Тэр өдөр Эзэн, Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.


Толгой болон сүүл, Далдуу модны мөчир зэгс зэрэг ямар ч ажил Египетэд бүтэлгүй болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite