Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 8:18 - Ариун Библи 2013

18 ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид, Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.

Gade chapit la Kopi




Исаиа 8:18
27 Referans Kwoze  

Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Олон хүнд би гайхашрал болжээ. Та миний бат бэх хоргодох газар.


Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


Үр удмууд Түүнд зарагдах болно Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.


Сионд оршигч ЭЗЭНд Магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.


Харин та нар Сион уул, амьд Бурханы хот, тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цугларалт дахь үй түмэн тэнгэрэлч нар,


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түг түмдийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Ахмадуудынхаа өмнө Сүр жавхлангаа байлгана.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


Тэгвэл тэр харийн элч нарт Яаж хариулах вэ? Сионы суурийг ЭЗЭН тавьсан. Түүний ард түмнээс зүдэрсэн нь Хоргодох байр олно.”


Давид “Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Иерусалимд мөнхөд оршино.


Буруутгал болон цөхрөл дотор үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан.


ЭЗЭН, Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,


Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйрлэл болгон ард түмнийхээ дундаас түүнийг тасална. Ингээд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй унтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад —Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ.


Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад —Чамтай хамт яваа энэ хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.


Тэр бүх хараал чамд болон чиний үр удамд тэмдэг, гайхашрал болж үүрд байна.


ЭЗЭН —Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлгэдэл болж, Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан шиг


Үгс минь та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүнд чиглүүл. Израилийн гэрт өгөх тэмдэг энэ юм.


Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыг харж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв.


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.


Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite