Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 7:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН, Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 ЭЗЭН Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,

Gade chapit la Kopi




Исаиа 7:3
14 Referans Kwoze  

Ассирийн хаан, Лахишаас Иерусалимд Хезекиа хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана. Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ. Энэ хожуул нь ариун үр юм гэв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэл.


Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.


Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан өөдөө эргэнэ.


Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд тэмдэглэгдсэн бус уу?


Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.


Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа, Давидын булшны харалдаах газар хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.


Ремалиагийн хүү Пекагийн арван долдугаар онд Иудагийн хаан Иотамын хүү Ахаз хаан болов.


Та нар бас Иерусалимын байшинг тоолж, Хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураана.


Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барина. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнийг үл ажиж Үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг эс анхаарна.


Swiv nou:

Piblisite


Piblisite