Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 7:13 - Ариун Библи 2013

13 Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо Бурханы минь тэвчээрийг мөн сорих гэж байна уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?

Gade chapit la Kopi




Исаиа 7:13
27 Referans Kwoze  

Чи Надад амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, Тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй, Харин чи нүглээрээ Намайг дарамталж, Хилэнцээрээ Намайг туйлдуулав.


Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!


Сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах бөгөөд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?


Гэвч чи тэдний замыг дагаад зогсохгүй, жигшүүрүүдийнх нь дагуу үйлдсэн. Багахан хугацаанд л чи бүхий л замналаараа тэднээс илүүгээр завхрав.”


Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.


“Арамчууд Ефраимд хуарагнан буулаа” гэж Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


Тиймд Би тэр үеийнхэнд уурлаж, «Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг Тэд замуудыг минь мэдсэнгүй» гэж хэлээд,


Сонс, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж Эзэн БУРХАН, түг түмдийн Бурхан тунхаглаж байна.


«Үүнээс гадна, Надад төрүүлсэн хөвгүүд, охидоо чи авч, тэднийг шүтээнүүдэд идүүлэхээр тахив. Янхандах чинь хэтрээгүй юу?


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, Үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга. Учир нь, настай ба хөгшин, Эхнэр ба нөхөр Аль аль нь авагдах болно.


ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж, Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.


Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээ мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэсэн амлалтаасаа болж ЭЗЭН Давидын гэрийг устгахыг хүссэнгүй.


Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү зөгийн бал урссан нутгаас авч гарсан нь багадаад бас биднийг захирах нь уу?


Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, хотол түмний өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн хотол түмэн дотроос та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?


Леа түүнд —Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний хүндсийг авах нь уу? гэв. Рахел —Тэгвэл таны хүүгийн хүндэсний оронд өнөө шөнө миний нөхөр тантай унтаж болно гэв.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгов.


Таны сумнууд Хааны дайснуудын зүрхэнд хурц. Ард түмнүүд Таны өмнө унана.


Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядму. Тэдгээр нь Надад тээр төвөг болж, Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү.


Харин Ахаз —Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.


Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч үл хаана, түүнийг хаахад хэн ч эс нээнэ.


Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.


Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite