Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 7:1 - Ариун Библи 2013

1 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй.

Gade chapit la Kopi




Исаиа 7:1
15 Referans Kwoze  

Тэр өдрүүдэд Иудагийн эсрэг Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг ЭЗЭН илгээж эхлэв.


Ремалиагийн хүү Пекагийн арван долдугаар онд Иудагийн хаан Иотамын хүү Ахаз хаан болов.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.


Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд цохив. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов.


Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав.


Тэгтэл Арамын хаан Резин, Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлсэнгүй.


Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.


Барааны чинь элбэг дэлбэгээс болж Едом чиний худалдан авагч байсан. Тэд барааг чинь маргад, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв.


Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.


ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite