Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 66:5 - Ариун Библи 2013

5 ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ, Түүний үгийг сонсогтун. “Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид баяр баясгаланг тань үзэх юмсан» гэцгээж байна. Гэвч тэд ичих болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ. Түүний үгийг сонсогтун. “Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв. Гэвч тэд ичих болно.

Gade chapit la Kopi




Исаиа 66:5
32 Referans Kwoze  

Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.


Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.


Би сайныг дагадаг тул Сайныг муугаар хариулагчид Надад дайсагнана.


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биенээ харж, Барухад —Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв.


“Тэр түргэн хийж, Ажил юугаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид


Бор зүснээс минь болж өөчилж ширтэх юун Нар л намайг өөлж ширтчихсэн юм. Уурлаж хилэгнээд эхийн минь хөвгүүд Усан үзмийн талбайн арчлагч болгочихсон юм, намайг Амь хувийн талбайгаа арчлалгүй ийм болчихсон юм, би.


Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх.


Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин ард олон Түүгээр үйлдэгдэж буй гайхамшигт бүх зүйлсэд баярлацгааж байлаа.


Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал.


Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.


Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг.


Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.


Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж, Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч Би чамайг мөнхийн бахархал, Үеэс үед баяр хөөр болгоно.


Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор мөн та нар ч Түүн дотор алдаршина.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, зарц нар минь идэх боловч та нар өлсөнө. Үзэгтүн, зарц нар минь уух боловч та нар цангана. Үзэгтүн, зарц нар минь баясах боловч та нар ичнэ.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.


Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн хүлцэнгүй болгосныг чи харсан уу? Тэр өөрийгөө Миний өмнө хүлцэнгүй болгосон тул Би түүний өдрүүдэд гай гамшиг буулгалгүй, харин түүний хүүгийн үед түүний гэр дээр гай зовлон авчирна гэв.


Гүүш Шафан, хаанд —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ.


зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгэхэд олзлолоос ирэгсдийн үнэнч бусын учир Израилийн Бурханы үгсээс бүгд айн чичирч, над дээр цугларав. Гэвч би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув.


Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Swiv nou:

Piblisite


Piblisite