Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 66:3 - Ариун Библи 2013

3 Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг

Gade chapit la Kopi




Исаиа 66:3
19 Referans Kwoze  

Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


“Гахайн мах, жигшүүрт юмс ба хулгана иддэг бөгөөд Голдоо буй нэгнийг дагаж, Цэцэрлэгт очихоор өөрсдийгөө ариусган цэвэршигсэд бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би дуудсан боловч та нар хариулсангүй, Би хэлсэн боловч та нар сонссонгүй, Харин Миний өмнө мууг үйлдэн Хүсээгүйг минь сонгосон учраас Би та нарыг илдэнд зориулахад Та нар бүгд аллагад бөхийнө”


Тэр үүнийгээ Аароны тахилч хөвгүүдэд авчран, сайн гурилаас атга дүүрнийг, тосноос нь гүгэлтэй нь аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил болой.


Буруутын нядлах тахил нь жигшүүр. Булай санаалж авчирваас бүр ч дэндүү.


Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


Мөн гахай ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар махыг нь идэж болохгүй, сэгэнд нь ч хүрч болохгүй.


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Шунал хэмээх хилэнцээс нь болж Би хилэгнэн түүнийг цохив. Би өөрийгөө нууж, уурлаж байлаа. Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ.


Тэд шинэ бурхдыг сонгоход үүд хаалганд нь дайн нүүрлэв. Израилийн дөчин мянгын дунд бамбай, жад харагдсан гэж үү?


Үүнийг зүрхэндээ эс оруулах бөгөөд “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа. Би мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.


Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав.


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


Тэр өдрүүдэд Израильд хаан гэж байсангүй. Хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үйлдэж байлаа.


Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.


Хаггаи хариуд нь —Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite