Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 64:2 - Ариун Библи 2013

2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, Ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.

Gade chapit la Kopi




Исаиа 64:2
31 Referans Kwoze  

ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.


Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Гэлээ ч сүр хүчээ мэдүүлэхийн тулд Тэрээр нэрийнхээ төлөө тэднийг аварсан.


Бурхан минь ээ, хамхуул мэт, Салхинд хийсэх сүрэл адил болгооч.


Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна?” гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нараас урссан цусны өс авалт Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.


ЭЗЭН, тэднийг эмээлгээч. Хүн л юм гэдгийг нь Үндэстнүүдэд мэдүүлээч. Села


Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх бүхий л ард түмнийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний сургийг сонсоод, чамаас болж чичирч, бэмбэгнэх болно” гэсэн.


“Тэгэхээр Израиль аа, Би чамд ийн үйлдэнэ. Би чамайг ингэх учраас Израиль аа, Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.


ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite