Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 61:9 - Ариун Библи 2013

9 Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор, тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 61:9
15 Referans Kwoze  

Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.


ЭЗЭН та нарыг, Та нар дээр та нарын хүүхдүүдийг ч улам нэмэх болтугай.


Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.


Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Тэд дэмий хоосон ажиллахгүй, Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба хойч үе нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ.


Лабан түүнд —ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн. Хэрэв би тааллыг чинь олсон бол


Би чамтай хамт байгаа тул Бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран Чамайг өрнө зүгээс цуглуулна.


Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.


“Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө зогсох мэт Та нарын үр удам ба нэр чинь ч зогсоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж, Үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун. Тунхаглан магтаалыг өргөж, «Аяа ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох ард түмнээ авраач» гэж хэл.


“Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Балаамд Бурхан —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite