Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 6:6 - Ариун Библи 2013

6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.

Gade chapit la Kopi




Исаиа 6:6
14 Referans Kwoze  

Тэр маалинган хувцас өмссөн хүнд —Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр атгаа дүүргэн хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.


Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг.


Тэнгэрэлчүүдийн тухай Тэр “Тэр тэнгэрэлчүүдээ салхи, Үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол,


Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа.


Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна.


Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув.


Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.


Мосе, Ааронд —Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Үүний хямсаа ба тавиуруудыг нь шижир алтаар хий.


Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.


Swiv nou:

Piblisite


Piblisite