Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 6:3 - Ариун Библи 2013

3 Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.

Gade chapit la Kopi




Исаиа 6:3
25 Referans Kwoze  

Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.


Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж —Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав.


Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.


Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.


Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Золгүй еэ, урвагч урваж, Урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.


Аяа Бурхан, Тэнгэрсээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан Бүх дэлхийн дээгүүр байг.


зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг


Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил Дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.


Өөрийнхөө үйлсийг зарц нартаа, Сүр жавхлангаа хүүхдүүдэд нь үзүүлээч!


Тэнгэрс Түүний зөвт байдлыг тунхагладаг бөгөөд Бүх хүмүүн Түүний цог жавхланг харсан.


Таны аугаа, сүрдмээр нэрийг Тэд магтан дуулаг. Тэр ариун.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.


Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав.


Өстнүүдээсээ болж Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар Хүч чадлыг Та бататгасан нь Дайсан ба хонзогногчийг Дуугүй байлгахын тулд болой.


Түүний нэрийн сүр жавхланг дуул, Магтаалыг нь сүр жавхлантай болго!


Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн! Учир нь Бурхан ЭЗЭН маань ариун.


Swiv nou:

Piblisite


Piblisite