Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 6:11 - Ариун Библи 2013

11 Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 6:11
28 Referans Kwoze  

Газар нутаг чинь эзгүйрч, галд хотууд чинь шатаж, Газар шороог чинь та нарын нүүрэн дээр гадаадынхан залгижээ. Гаднынхны сүйтгэл хоосолжээ.


ЭЗЭН, хэдий болтол буруутууд, Хэдий болтол гэм нүгэлтнүүд Баярлаж цэнгэх вэ?


Үүдэн хаалга нь гашуудан уйлж, Хаягдсан тэрээр газар дээр сууна.


Аяа ЭЗЭН, буцаж ирээч Хэдий болтол вэ? Зарц нараа өрөвдөөч!


Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Хардалт тань гал шиг шатах уу?


Бурхан, өстөн хэдий болтол тохуурхах вэ? Нэрийг тань дайсан мөнхөд хараан зүхэх гэж үү?


Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэрсэлжээ.


Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.


Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон Хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.


Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.


Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ.


Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж, Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч Би чамайг мөнхийн бахархал, Үеэс үед баяр хөөр болгоно.


Ариун хотууд тань зэлүүд, Сион ч зэлүүд Иерусалим ч эзгүй боллоо.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй.


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Бүх оршин суух газруудад чинь хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд эвдрэн эцэслэнэ. Энэ нь тахилын ширээнүүд чинь хаягдан эзгүйрч, шүтээнүүд чинь эвдрэн эцэс болж, утлагат тахилын ширээнүүд чинь цавчигдан унаж, ажил үйл чинь арчигдахын тулд юм.


Тэгээд би нэгэн ариун хүний өгүүлэхийг сонсов. Мөн өгүүлж буй ариун хүнд өөр нэг нь —Өдөр бүрийн шатаалт тахил, хоосролыг бий болгосон гэмт үйлдэл мөн Ариун газар ба түг түмд гишгэгдэх талаарх энэхүү үзэгдэл хэдий болтол үргэлжлэх вэ? гэв.


Тэр өдөр та нараар тохуу хийж, Гашуун эмгэнэлээр гашуудаж «Бид бүрмөсөн устгагдлаа. Ард түмний минь хувийг Тэр сольдог. Тэр надаас хэрхэн хураав! Талбайнуудыг маань Тэрслүүчүүдэд Тэр тараав»


Танай нутгийн хотуудыг Би тастаж, Бүх бэхлэлтийг чинь нураах болно.


Тиймээс Би чамайг өвчлүүлнэ, цохиж унагана, Нүглийн чинь төлөө чамайг Би хоосруулна.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.


ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite