Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 59:4 - Ариун Библи 2013

4 Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 59:4
36 Referans Kwoze  

Тэд худал хуурмагаар жирэмслэн Ёс бусыг төрүүлдэг бөгөөд Тэдний санаа бодол нь Заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.


Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж.


Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө! Гарын мэдэлд нь байх тул Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.


Ийм учраас Израилийн Ариун Нэгэн Ийнхүү айлдаж байна. Та нар энэ үгийг няцааж, Дарлалд найдаж, Заль мэхэнд түшиглэсэн учраас,


Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.


Хүн байхгүйг Тэр хараад, зуучлагч үгүйд гайхжээ. Тиймээс Тэр мутраараа Түүнд авралыг авчран Зөвт байдал нь Түүнийг дэмжив.


Учир нь гар чинь цусаар, Хуруу чинь хилэнцээр бузарлагдан Уруул чинь худал ярьж, Хэл чинь хилэнцэт зүйлийг өгүүлжээ.


Сүрдүүлж авах явдалд бүү найд. Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд. Чадал чинээ өсөж нэмэгдвэл Зүрхээ тэрэнд бүү тогтоо.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Тэд түүнийг өндрөөс унагахаар хуйвалдав Тэд худал хуурмагийг таашаажээ. Тэд амаараа ерөөх боловч, Дотроо харааж байна. Села


Тэр өөрийгөө хуурч, Хуурмаг хоосонд бүү итгэг. Хуурмаг хоосон нь түүний шагнал болно.


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Худал хуурмагийн аргамжаар хилэнцийг авчирч, Тэрэгний татлагаар нүглийг татагчид хөөрхий еэ.


Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, Сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.


Ёс бус тогтоол гаргаж, зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!


Жирэмслэн өвдсөн боловч Салхи төрүүлж байгаа мэт байна. Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй. Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.


Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулж, Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Бидэнд хүрэхгүй. Учир нь бид Худал хуурмагийг хоргодох газраа болгож, Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.


Учир нь харгислагчдын төгсгөл ирж, Элэглэгчид алга болж, Ёс бусыг үйлдэхийг санаархагч Бүгд таслагдана.


Учир нь тэд тэрслүү ард түмэн, Хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.


Та нар өвснөөс хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.


Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлсэн учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.


Хилэнцэт явдалдаа чи найдан «Хэн ч намайг харахгүй» гэж хэлэв. Чиний мэргэн ухаан, мэдлэг чинь чамайг төөрөгдүүлж «Би, надаас өөр алга» гэж Чи зүрхэндээ хэлжээ.


Тийм ээ, үнэн дутагдаж, Ёрын муугаас холдогч нь тоногдов. ЭЗЭН хараад, Шударга ёс байхгүй нь Түүний мэлмийд эс таалагдав.


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.


Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан Итгэл найдвараасаа болж Чи өөрөө олзлогдох болно. Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Тэд нүх малтан хөндийлөөд, Тэр нүхэндээ унасан юм.


Бүх зусардагч уруулыг, Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


иудейчүүд —Үнэхээр тийм шүү гэж дэмжицгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite