Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 59:11 - Ариун Библи 2013

11 Бүгд баавгай мэт хүрхрэн Тагтаа мэт гүнгэнэнэ. Шударга ёсыг хайвч алга. Авралыг хүлээвч тэр нь биднээс хол аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн, тагтаа мэт гашуудна. Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга. Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.

Gade chapit la Kopi




Исаиа 59:11
19 Referans Kwoze  

Би хараацай мэт, тогоруу мэт орилон Тагтаа мэт гүнгэнэнэ. Эцсэн нүд минь өөдөө ширтэнэ. Эзэн, би шаналж байна. Хамгаалалт минь байгаач.


Харин тэднээс амьд үлдэгсэд нь зугтан хөндийн тагтаанууд адил гашуудан бүгдээр ууланд байх бөгөөд хүн бүр хилэнцийнхээ улмаас гашуудна.


Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй, Харин орондоо орилно. Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж, Надаас тэд эргэн холддог.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй. Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч Үзэгтүн, аймшиг ирэв!


Иймээс шударга ёс биднээс хол, Зөвт байдал ч бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг эрэлхийлдэг ч харанхуй байна, Гэгээг хайвч харанхуйд алхаж байна.


Хөвгүүд чинь сульдан Торонд орсон зээр шиг Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы чинь зэмлэлээр тэд дүүрэн байна.


Аврал буруутуудаас хол байдаг. Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй.


Газар нутагт маань сүр жавхлан оршихын тулд Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна.


Би доройтож, бүр зүдэрлээ. Зүрхнийхээ шаналлаас болж би бархирдаг.


Намайг анхаараач, надад хариулаач. Би шаналал дотроо ёолон, үнэхээр үймэрч байгаа нь


Тэд амар амгалангийн замыг эс мэднэ. Зөрөг дээр нь шударга ёс гэж байхгүй. Тэд жимээ муруй хазгай тавьснаас Түүгээр явагчид нь амар тайвныг үл мэднэ.


Шударга ёс хойш хаягдан Зөвт байдал холдон зогсов. Үнэн нь гудамжинд бүдэрч, Шударга явдал нэвтэрч үл чадна.


Амар амгалангаас амь минь хагацав. Амсах жаргалыг бас мартав.


Бүх юм шийдэгдсэн. Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ. Түүний шивэгчингүүд цээжээ дэлдэж, Тагтаа дуугарах мэт ёолно.


Булай явдлыг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.


Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид Усан цөөрөм мэт байсан боловч Одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.


Swiv nou:

Piblisite


Piblisite