7 Өндөр, сүрлэг уулан дээр чи ороо засаж, Тахил өргөхөөр тийшээ гарсан.
7 Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж, тахил өргөхийн тулд тийшээ гарсан.
Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр утлагыг минь бас тосыг минь тавьсан.
Чи зарим хувцаснуудаа авч, өнгө бүрийн мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бий болгож, хийх ёсгүй, хойшид ч тохиолдохгүй тийм садар самууныг тэдэн дээр үйлдэв.
“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.
Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, гоо үзэсгэлэнгээ жигшүүр болгож, янхандалаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.
Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.
“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.
Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив.
Харин илбэчин эмийн хөвгүүд, Завхайрагч садар самуун эмийн үр удам аа, Нааш ирэгтүн.
Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”
чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон.
Тэдний алагдсан хүмүүс тахилын ширээнүүдийг нь тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнхөө хамаг шүтээнд тааламжит үнэрийг өргөсөн газартаа хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.