Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 57:16 - Ариун Библи 2013

16 Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.

Gade chapit la Kopi




Исаиа 57:16
21 Referans Kwoze  

Өөрийн өвд үлдэгсдийн хилэнцийг уучилдаг, Гэмт үйлдлийг нь хэлтрүүлдэг Бурхан тан шиг нь хэн байх вэ? Нигүүлслийг хайрлагч Тэрээр Уур хилэнгээ мөнхөд үл хадгална.


Та бидэнд мөнхөд унтууцах юм уу? Та бүх үеийнхэнд хилэгнэсээр байх уу?


Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?


Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус, Шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.


Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.


Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан —Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд! Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв.


Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Тэгэхэд ЭЗЭН —Хүн өөрөө махбод тул Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болог гэжээ.


Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.


Тэр үүрд уурлан хилэгнэх үү? Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн бус уу? Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж үйлдсэн бөгөөд өөрийнхөө замаар явжээ.”


“Харагтун, бүх амь Минийх юм. Эцгийн амь хөвгүүний амь адилхан Минийх юм. Нүглийг үйлдэгч амь үхэх болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.


Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.


Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд Бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.


Та түүнийг няцаахдаа Зөв хэмжүүрээр шийтгэж, Дорнын салхитай өдрийнх мэт Догшин салхиараа түүнийг авч явна.


ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл.


Swiv nou:

Piblisite


Piblisite