Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 5:7 - Ариун Библи 2013

7 Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.

Gade chapit la Kopi




Исаиа 5:7
47 Referans Kwoze  

Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.


Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Юу нь сайн болохыг, Хүн минь чамд Тэр айлдсан. Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх гэхээс өөр Юуг Тэр чамаас шаарддаг вэ?


Усан үзмийн талбайг минь Олон хоньчин сүйтгэж, Тариалангийн талбайг минь талхлав. Тааламжит талбайг минь тэд Эзгүй цөл болгов.


Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.


Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, Шилмэл усан үзмийг суулгаж, Талбайн голд цамхаг босгоод, Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ. Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Ард түмнийхээ ахлагчид бас ноёдтой хамт ЭЗЭН шүүхэд орж байна. “Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь гэрт тань бий.


Хөлийн улнаас толгой хүртэлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй Шарх, сорви, шалбархай яр л байна.


Юутай үзэмжит агаад дур булаам Хайрт чи минь юутай үзэсгэлэнт ажаам?


Хоосон ядууг хашхирахад чихээ чи таглаваас Хожим өөрөө орилон дуудавч хариуг эс авна.


Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.


ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг.


Таны баруун мутрын тарьсан усан үзмийн нахиаг хараач! Өөртөө бат бэх болгосон мөчрөө харан айлчлаач!


Ингэснээрээ ядуусын хашхирааныг Түүнд сонсогдоход тэд хүргэсэн бөгөөд Тэрээр зүдрэгч хүмүүсийн хашхирах дууг сонсдог болой.


Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно.


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.


Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино.


Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.


Ард түмнийг минь дарлаж, Ядуусын нүүрийг түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Тэр өдөр “Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.


Ийм учраас Израилийн Ариун Нэгэн Ийнхүү айлдаж байна. Та нар энэ үгийг няцааж, Дарлалд найдаж, Заль мэхэнд түшиглэсэн учраас,


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Энэ нь самуурах ба ЭЗЭНийг үгүйсгэх, Бурханаасаа эргэж буцан Дарлал, тэрслэлийг ярих, Зүрхнээсээ худал үгсийг сэдэн тунгаах болой.


Шударга ёс хойш хаягдан Зөвт байдал холдон зогсов. Үнэн нь гудамжинд бүдэрч, Шударга явдал нэвтэрч үл чадна.


Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохооргүй маш муу инжир байв.


Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав.


Хотын баячууд нь хүчирхийллээр дүүрэн Оршин суугчид нь аман дахь хуурмаг хэлээрээ худал ярьдаг.


Итгэмжит хот яаж янхан болж байна? Зөв шударгаар дүүрэн, Үнэн зөв нь тэнд орогнож л байсан атал, Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.


Зөвт байдлаас алс байгч, Хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.


Израиль усан үзмийн саглагар мод ажээ. Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг. Жимс нь ихсэх тусам тэр Улам олон тахилын ширээ хийв. Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам Тэд ариун баганануудаа сайжруулав.


Ямар учраас Та надад ёс бусыг харуулж, Юунд бузар мууг үзүүлнэ вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл өмнө минь болж, Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite