Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 5:26 - Ариун Библи 2013

26 Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, Газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 5:26
23 Referans Kwoze  

Би тэднийг зольсон учир Тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.


Тэр өдөр Египетийн голын ундрагад байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу ЭЗЭН исгэрнэ.


Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


“Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байж, газар бүрд нэрд минь зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь нэр минь үндэстний дунд аугаа болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, Үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирнэ. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.


Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн Цэргүүд мэт хэрэм өөд авирна. Тэд тусбүр жагсаалаар урагшилж, Замаасаа эс гажна.


Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.


Нутагт дохио тэмдэг босгож, Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, Түүний эсрэг Арарат, Минни, Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.


Үзэгтүн, Израилийн гэр ээ! Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж, —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон, Вавилоноос над дээр иржээ гэж хариулав.


“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. “Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.


Тэд алс холын орноос, Тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг Бүх газрыг устгахаар ирж байна.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл, Тэрхүү газрын хязгаар хүртэл Захирах болтугай!


Үнэний төлөө өргүүлэхээр Өөрөөс тань эмээдэг хүмүүст Тугийг Та өгсөн. Села


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Би уур хилэнгээ гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгасан нэгэнд тушаал өгсөн. Өргөмжлөл дотор минь баясдаг Хүчирхэг дайчдаа дуудсан.


Олон хүний хөл үймээн мэт Уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан, Хамтдаа цугларсан үндэстнүүд, Хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан! Түг түмдийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг Цуглуулж байна.


Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсанд тэдгээр эш үзүүлэгчид тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” гэж олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?


Swiv nou:

Piblisite


Piblisite