Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 5:25 - Ариун Библи 2013

25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.

Gade chapit la Kopi




Исаиа 5:25
60 Referans Kwoze  

Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Иезебелийн цогцос нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх бууц мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.


Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов.


Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.


харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.


Уулс бас Түүнээс болж ганхаж, толгод үгүй болдог. Үнэхээр, ертөнц ба түүний бүх оршин суугчид, Дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.


“Тэд хөнөөлт өвчнөөр үхэх ба тэдний төлөө гашуудахгүй бас тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр бууц мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын хоол болно.”


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


Би хүмүүст зовлон авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхана. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, Бие цогцос нь хоргол мэт асгагдах болно.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч Бидэнд ихээр уурласан билээ.


“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь хяргах илд, тасчих ноход, залгиж, сүйтгэх тэнгэрийн шувууд болон газрын араатан юм.


Яригтун, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр бууц мэт унаж, Тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Дэлхий, Эзэний өмнө, Иаковын Бурханы өмнө доргигтун.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн хүмүүсийнхээ эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.


Ен-дорт сөнөсөн тэд Газарт хаягдах бууц мэт болжээ.


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Аянгын тань дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлжээ. Газар чичрэн хөдөлж байлаа.


Газар хөдөлжээ. Тэнгэрс ч бас Бурханы өмнө, Синаин Нэгэний өмнө, Израилийн Бурхан, Бурханы өмнө бороо дуслуулжээ.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.


Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас цогцсыг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэсэн гэж хэлэв.


Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь цогцсыг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэлээ.


Иеробоамд хамаарагдах хэн боловч хот дотор үхэх аваас ноход цогцсыг нь идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно. Учир нь ЭЗЭН үүнийг айлджээ» гэсэн” гэж хэл.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн тэднийг хаяж, нүүрээ тэднээс буруулахад тэд бусдын хоол болно. Элдвийн гамшиг, хор хөнөөлүүд тэдэн дээр олноор буух тэр цагт “Энэ хор хөнөөлүүд бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж тэд хэлэх болно.


ЭЗЭН, Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, салаа, цөөрөм, бүх усан сан дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар мод, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Харин чи жигшигдсэн гишүү мэт, Хөлд гишгэгдэх хүүр мэт, Илдэнд цоо хатгуулж, Нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг адил Булшнаасаа хаягдав.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, Хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН, Канааны цайзуудыг Эвдэх тушаал буулгав.


Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг Тэрээр дунд нь гараа дэлгэнэ. Гэвч түүний омгийг Гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


Хөвгүүд чинь сульдан Торонд орсон зээр шиг Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы чинь зэмлэлээр тэд дүүрэн байна.


Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар Хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ Гал дотор ЭЗЭН ирэх болно.


“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би мутраа тэдний эсрэг сунгаж, Диблаг чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлж зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.»”


Тийнхүү Би Вавилоны хааны гарыг хүчтэй болгож, харин Фараоны гар унжина. Би Вавилоны хааны гарт илдээ өгч, тэр түүнийг Египетийн газрын эсрэг чиглүүлэх үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Үүнээс болж газар хөдөлж, Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн Египетийн Нил шиг буурах болно”


Тэд өөр бурхад уруу эргэсэн. Тэдний үйлдэх хамаг ёрын муугаас нь болж тэр цагт Би тэднээс нүүрээ лавтай буруулна.


Бурхан уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.


Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.


Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж Тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр. Тэд зүүн гарт байгаагаа идэвч үл цадна. Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.


Би Ариелийг шахамдуулахад Чи халаглал, харууслын хот болно. Надад тэрээр Ариел шиг байна.


Тэдний гэрүүд мөн талбайнууд Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Галд түлээ болгож Миний өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг хаясан.


Swiv nou:

Piblisite


Piblisite