Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 49:2 - Ариун Библи 2013

2 Амыг минь хурц илд мэт болгож, Мутрынхаа нөмөрт Намайг далдалж, Шилмэл сум мэт болгон, Саадаг дотроо Тэр Намайг нуусан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэр Миний амыг хурц илд мэт болгон, мутрынхаа нөмөрт Намайг далдалж, шилмэл сум мэт болгон, саадаг дотроо Намайг нуусан.

Gade chapit la Kopi




Исаиа 49:2
20 Referans Kwoze  

Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.


Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ.


Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”


Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна.


Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.


Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.


Миний алдар өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, өнгөрөх хүртэлээ чамайг мутраараа халхална.


Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо.


Swiv nou:

Piblisite


Piblisite