Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 48:8 - Ариун Библи 2013

8 Чи сонсоогүй, мэдээгүй. Урьдаас чих чинь нээгдээгүй байв. Учир нь чи урван тэрслэх бөгөөд Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

Gade chapit la Kopi




Исаиа 48:8
33 Referans Kwoze  

Буруутууд эхийнхээ хэвлийнээс эхлэн алдуурсан байдаг. Төрөлхөөсөө төөрөлдсөн тэд худал ярина.


Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.


Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж, Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг Газартай нь цөлмөх болно.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.


Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч


Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эмэгтэй хүн итгэл эвдэн амрагаа орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй.


Учир нь чи зөрүүд, Хүзүү чинь төмөр булчин, Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


Үүнийг санагтун, эрэлхэг байгтун. Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулагтун.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.


Шатаалт ба идээн тахилыг Та эс таална. Та чихийг минь нээсэн Шатаалт тахил ба нүглийн тахилыг Та үл шаардана.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


Гэвч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй Ёрын муу юм чам дээр ирнэ. Зайлуулж чадахааргүй гай гамшиг Чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл Гэнэт чам дээр ирнэ.


Тэдгээр нь урьд биш, сая бүтээгдсэн юм. «Хараач, би үүнийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.


Та нар хэнийг шоолж байна вэ? Хэний эсрэг амаа томоор ангайлгаж, Хэлээ гаргана вэ? Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд, Худал хуурмагийн үр удам бөгөөд


Гаднынхан хүч чадлыг нь цөлмөх боловч Тэрээр үүнийг мэддэггүй. Мөн үсэн дээр нь ов тов буурал орсон ч Тэрээр үүнийг мэддэггүй.


ЭЗЭН, Мосед хандаж —Үзэгтүн, чи удахгүй эцэг өвгөдийнхөө хамт тавигдах болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа өндөлзөн босож, харийн бурхдын дунд садарлан Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Тэд өөр бурхад уруу эргэсэн. Тэдний үйлдэх хамаг ёрын муугаас нь болж тэр цагт Би тэднээс нүүрээ лавтай буруулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite