Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 47:3 - Ариун Библи 2013

3 Нүцгэн бие чинь ил гарч, Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно. Нэг ч хүнийг өршөөхгүйгээр Би өшөө авна.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Чиний нүцгэн бие ил гарч, чиний ичгүүр ч бас үзэгдэх болно. Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна”.

Gade chapit la Kopi




Исаиа 47:3
27 Referans Kwoze  

“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж, Чиний нүцгэнийг үндэстнүүдэд, Чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлнэ.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагийг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд нүцгэн биеийг чинь бүхэлд нь харуулахын тулд нүцгэнийг чинь тэдэнд дэлгэх болно.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд Хүчит эрс нь олзлогдож, Тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


Тэд халдеичуудын нутагт алагдаж, Гудамжнуудад нь нэвт хатгуулж унана” хэмээв.


Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.


Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна.


Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Swiv nou:

Piblisite


Piblisite